Малын эм, биобэлдмэл, эмийн түүхий эдэд сорилт шинжилгээ гүйцэтгэх, сорилтын дүн гаргах үндсэн 4 нэгжтэйгээр ажиллаж байна.
Бүрдүүлэх материал1. Онош-вирус, эсийн өсгөврийн лаборатори
Онош-вирус, эсийн өсгөврийн лаборатори нь жилдээ 40 гаруй нэрийн 60 гаруй
цуврал
Биокомбинат, МЭХ, болон импортоор орж ирж буй оношлогооны болон вирусын
вакцинуудын
чанарын хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг.
Зарим вакцины технологи сайжирч анхдагч эсийн
өсгөвөрт өсгөвөрлөсөн эсийн өсгөвөрт вакцинууд бүтээгдсэнтэй холбогдуулан
тэдгээр
вакцины таньц, идэвхит чанарыг эсийн анхдагч өсгөвөр ашиглан шинжлэх болж
1991 оноос
хөдөлмөрийн баатар Л.Пэрэнлэйгээр удирдуулан эсийн анхдагч өсгөврүүдийг
\Тугалын
бөөрний, Төмсөгний, Хээлийн арьсны анхдагч өсгөвөр\ өсгөвөрлөн зарим
халдварт өвчнүүдийн
вирусыг эсийн өсгөвөрт дасган шилжүүлж эхэлсэн ба энэ үеэс Онош-вирус, эсийн
өсгөврийн
лаборатори хэмээн өргөжин хөгжсөн байна.
Тус лаборатори нь Биокомбинат, МЭХ-д үйлдвэрлэгдсэн болон импортоор орж ирж буй шүлхийн вакцин, галзуугийн идэвхигүйжүүлсэн вакцин, нохойн гудрага, галзуу, парвовируст өвчний, аденовируст, гепатит, томуугийн, шувууны ньюкастль, гүүний герпес вирусын, муурын панлейкопейны, калицивирусын, хонь, ямааны цэцэг, галзуу, гахайн мялзан, шувууны тахал, ямааны годрон, шөвөг яр, шувууны тахал, адуу, тэмээний томуу, хонины энзоот зулбах гэх зэрэг вакцинууд, бусад бүх төрлийн оношлогооны бэлдмэлүүдийн чанарын шинжилгээг олон улсын стандарт фармакопей, МУ-ын стандарт, байгууллагын стандарт ажлын зааврыг баримтлан сорилтын дүнг гаргаж байна.
Онош-вирус, эсийн өсгөврийн лаборатори нь жилдээ 40 гаруй нэрийн 60 гаруй цуврал Биокомбинат, МЭХ, болон импортоор орж ирж буй оношлогооны болон вирусын вакцинуудын чанарын хяналтын шинжилгээг 100% гүйцэтгэж байна.
2. Омгийн сан лаборатори
МЭЭСБУЛ-ийн Омгийн сан лаборатори нь 2004 оноос бие даан байгуулагдсан. Эм биобэлдмэлийн идэвхит чанарын сорилт шинжилгээнд хэрэглэгдэх өндөр хоруу чанартай шалгалтын омгууд хадгалагдаж байдаг. Эдгээр омгуудыг тогтмол, тодорхой хугацаанд энгийн, сонгомол тэжээлт орчноор болон мэдрэмтгий мал амьтнаар дамжуулан сэргээх, таньцлах, өвөрмөц шинж чанарыг тогтвортой хадгалж сорилт шинжилгээний ажилд бэлтгэн нийлүүлж байна.
Одоогоор МЭЭСБУЛ нь хонины цэцэг, гахайн сонгомол мялзан, мал амьтны галзуу, үхрийн боом, үхэр хонины цусан халдвар, үхрийн дуут хавдар, бог малын дотрын халдварт хордлого, бог малын энтеробактериоз, бог малын колибактериоз, бог малын иж балнад, тугалын иж балнад, бог малын листериоз зэрэг гоц халдварт, халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцины шалгалтад 30 орчим хэвшил омгийг хэрэглэж байна.
Цаашид омгийн сангийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж чадавхжуулах, омгийн нэр төрлийг олшруулах, орон нутагт гарч байгаа зарим зооноз өвнүүдийн үүсгэгчийг гарган авч, баталгаажуулан сорилт шинжилгээнд хэрэглэх зорилт тавин ажиллаж байна.
3. Эм-химийн лаборатори
Эм химийн лаборатори нь химийн шинжилгээний лаборатори, угаалга устгалын өрөө, ариутгал халдваргүйжүүлэлтийн өрөө тэжээл бэлтгэлийн өрөө, дан ба давхар нэрмэл ус нэрэх өрөө, газ хроматографийн өрөө бүхий 149,3м2 талбайг хамрах ба 2019 оны байдлаар лабораторийн эрхлэгч /улсын шалгагч/-1, улсын шалгагч - 1, химич - 3, биобэлдмэлчин - 2 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй /үүнд: зөвлөх зэрэгтэй эмч - 1, 1-р зэрэгтэй биобэлдмэлчин - 2/ үйл ажиллагаа явуулж байна.
Манай лаборатори нь 2006 онд Швейцарын Хөгжлийн Хамтын Ажиллагаа /SIDA/-ийн хөрөнгө оруулалтаар шингэний хроматографи, спектрофотометр, вакуум ууршуулагч, вакуум пумп, хатаах шүүгээ, соронзон холигч, автоклав, центрифуг, усан ванн, сэгсрэгч, рефрактометр, чийг тодорхойлогч, рНметр, давхар ус нэрэгч, аналитик жин зэрэг багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан ба ХХААХҮЯ-ны тендерээр Glarus-600 маркийн хийн хроматографи /GC/-ийн аппаратыг 2012 онд суурилуулсан бөгөөд 72 саяын референсе стандарт бодисоор хангагдсан.
2019 оны 1-р сард ХХААХҮЯ-ны тендерээр SHIMADZU брэндийн өндөр мэдрэмжит шингэний хроматографи /HPLC/-ийн иж бүрэн аппаратыг суурилуулсан. Эм химийн лаборатори нь амьтан, ургамал, химийн гаралтай эмийн үйлчлэгч бодисын найрлага тогтоох өндөр мэдрэмжит шингэний болон хийн хроматографийн аппарат, спектрофотометр зэрэг багаж ашиглан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар эмийн чанарын шалгалтын ажлыг хийж байна. Сорилт шинжилгээнд 106 нэрийн референсе стандарт бодис, 173 нэрийн бодис урвалжийг тус тус хэрэглэж сорилт шинжилгээг гүйцэтгэж байна
4. Бактериологийн лаборатори
Бактерийн гаралтай вакцин, ийлдэс, бактерин, мэрэгчтэй тэмцэх бэлдмэл, хайрсан далавчтны багийн ойн хөнөөлт шавьжтай тэмцэх бэлдмэлүүдэд нян судлал, ийлдэс судлал, хор судлал, амь сорилын шинжилгээг Мал эмнэлгийн үйдвэрлэгчийн фармакопейн өгүүлэлийн батлагдсан арга аргачлалын дагуу сорилт гүйцэтгэж жилд дунджаар 30 гаруй нэрийн 270-300 цуврал бүтээгдэхүүнд сорилтын дүн гаргах, сорилтонд хэрэглэх цагаан хулгана өсгөн ажилладаг.
Боловсон хүчний талаар: Улсын шалгагч / лабораторийн эрхлэгч/ -1, улсын шалгагч-1, шалгагч-1, биобэлмэлчин-2, тэргүүлэх, ахлах зэргийн малын их эмч болон 1-р зэргийн биобэлдмэлчин үйл ажиллагаа явуулдаг.