Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul1102@gmail.com Холбоо барих Нэвтрэх

Мал эмнэлгийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори нь

  • 1923-1973 Био-үйлдвэрийн дотоодын чанарын хяналтын лабораторийн үүрэг гүйцэтгэж байсан.
  • 1973 оны 06-р сарын 08-ны өдрийн БНМАУ-ын ХААЯ-ны сайдын 297-р тушаалаар Биокомбинатын дэргэдэх “Улсын шалгах лаборатори”
  • 1974 оны 01-р сарын 12-ны 16-р тушаалаар БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 309-р тогтоолоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах лаборатори болон байгуулагдсанаас хойшхи хугацаанд мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэлийн чанарыг шалган улсын нэрийн өмнөөс сорилт шинжилгээ, туршилт хийж чанарын баталгаа гаргаж ирсэн билээ.
  • Тус лаборатори нь 1991-2004 онд ХААЯ ны харъяа Мал Эмнэлгийн Эм, биобэлдмэл шалгах улсын нэгдсэн лаборатори болон өргөжсөн.
  • 2009-2015 онд Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/ болов.
  • 2015-2018 онд Төрийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар болсон.

Судалгаа шинжилгээний ажлын талаар:

Малын эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үлдэгдэл, эмийн гол болон туслах бодисын хэмжээг тодорхойлох, эм, вакцин антибиотикын идэвхит чанарыг орчин үеийн аргыг ашиглан тодорхойлох чиглэлээр судалгаа туршилтуудыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал Зарим вакциинуудын идэвхит чанарыг эд эсийн түвшинд тодорхойлох, дархлааны үргэлжлэх хугацааг тодорхойлох төсөлт ажил; Ивермектин, альбендазол эмийн бодисын малын биеэс гадагшлах хугацааг тодорхойлох судалгаа; шинээр зохион бүтээж буй вакцинуудын идэвхит чанар, аюулгүй байдлыг судалгаа төсөлт ажил; гахайн сонгодог мялзантай тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгох төслийн ажлыг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори болон бусад судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд

  • Швейцарын Холбооны Улсын Хөгжил, Хамтын Ажиллагааны Агентлагаас 2006 онд хэрэгжүүлсэн 198 мянган Швейцар франкын өртөгтэй “МЭЭСБУЛ-ийн техник, технологийн чадамжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 58 нэрийн багаж тоног төхөөрөмж, шинжилгээний эм урвалж, тэжээлт орчинг нийлүүлэх, эмийн чиглэлийн сургалт зохион байгуулсан
  • Европын Холбооноос 2009-2012 онд хэрэгжүүлсэн “Малын эрүүл мэнд, зах зээл” төслөөс 76 мянган долларын шугаман өсгөврийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн
  • "Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 2011-2012 онуудад 28 сая төгрөгний малын амьтны хэрэгсэл
  • МЭҮГ-аас 2010, 2011 онуудад нийт 92.5 сая төгрөний HPLC-ийн стандарт бодис
  • “МЭЭСБУЛ-ийн чадавхыг нэмэгдүүлэх” чиглэлээр 2014 онд ХХААЯ наас 84 сая төгрөгний 10 нэрийн 12 шинжилгээний тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийсэн
  • Эм химийн лабораторийн чадавхыг сайжруулах чиглэлээр ХХААЯ ны хөрөнгө оруулалтаар 2018 онд 306 сая төгрөгний HPLC-ийг нийлүүлсэн