МЭЭСБУЛ нь Сорилтын лаборатори, Баталгаажуулалтын алба, Захиргаа удирдлагын алба гэсэн ерөнхий 3 нэгжтэй, 33 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс малын их эмч-10, химич-3, биотехнологич-2, ариун цэврийн үнэлгээч-1, биобэлдмэлчин-7. Байгууллагын ажиллагсдын 72.4 % нь дээд боловсролтой, лабораторийн ажиллагсдын 85% нь мэргэшлийн зэрэгтэй. Сорилтын лаборатори нь дотроо Онош-вирус, эсийн өсгөврийн лаборатори, Бактериологийн лаборатори, Эм химийн лаборатори, Омгийн сан лаборатори гэсэн бүтэцтэй.
Сорилт, баталгаажуулалтын ажилд:
- Тоног төхөөрөмж-150
- Хэмжих хэрэгсэл-122
- Референц стандарт бодис-80
- Шалгалтын омог-28
- Бодис урвалж-173
- Тэжээлт орчин-26
Арга зүйн хувьд:
- Олон улсын фармакопей-8 боть
- Монгол улсын фармакопей-2 боть /245 өгүүлэл/
- Монгол улсын стандарт-60
- Дагалдах НТББ