Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul1102@gmail.com Холбоо барих Нэвтрэх

ШУДАРГА БАЙДЛЫН МЭДЭГДЭЛ

2019.01.21


МЭЭСБУЛаборатори нь малын эмийн чанарын сорилт, баталгаажуулалтыг гүйцэтгэхдээ олон улсын болон малын эмийн фармакопей, дагалдах НТББ-ийг ашиглан холбогдох хууль, журам, хэм хэмжээнд нийцүүлэн хөндлөнгөөс тогтоох замаар мал эмнэлгийг чанартай эм, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтээр хангаж мал сүргийг эрүүлжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

МЭЭСБУЛабораторийн үйл ажиллагаа нь бие даасан хараат бус, бодитой үнэнч шударга, хүсэлт гаргагч бүх талд адил тэгш үйлчлэх, нээлттэй хүртээмжтэйгээр хүсэлт гаргагчийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалж, арилжаа санхүүгийн болон бусад аливаа ашиг сонирхлын нөлөөнд автахгүйгээр сорилт, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний талаархи бодит дүн, нотолгоонд үндэслэж сорилтын дүн, баталгаажуулалтын дүгнэлт болон баталгаажуулалтын шийдвэр гаргах үйл ажиллагааг шударгаар гүйцэтгэж ажиллана.