Үндсэн ажлын талаар
МЭЭСБУЛ УТҮГ нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34 аж ахуй нэгжийн 235 нэрийн 394 цуврал эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд баталгаажуулалтын дүгнэлт 2 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгосон байна. Үүнээс
Тохирлын үнэлгээ, магадлан хяналтын талаар
“Баталгаажуулалтын Зөвлөл”-ийн 2019 оны 05-р сарын 25 ны өдрийн хурлаар /протокол №2019/01/ Малчин Монгол ХХК-ний эмийн үйлдвэрт “Ивермектин 1% малын эмэнд тохирлын гэрчилгээг сунгах, Дэлгэр-Агьт ХХК-нд үнэлгээ хийсэн тайлан, “Малын нүдний тосон түрхлэг” бэлдмэлд 3 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж тохирлын гэрчилгээ олгов.
Сургалт, сурталчилгааны талаар
Малын эмийн чанарын баталгаажуулалт, эмийн зохистой хэрэглээний талаар Монголын үндэсний телевизийн мэдээний зочны цаг шууд эфирээр, Эко телевизийн ярилцах цаг шууд нэвтрүүлгээр оролцон ард иргэдэд сурталчилж, оролцлоо.
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, ХХААЯ, МЭЕГазраас хамтран зохион байгуулсан “Мал эмнэлэгт хэрэглэгдэж байгаа нянгийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийн бүртгэл, тоо хэмжээ, хяналт, зохицуулалт” сэдэвт хурал семинарт 2019 оны 06-р сарын 11, 12 ны өдрүүдэд оролцлоо.
“Малын эмийн чанар, түүний хэрэглээ” сэдвээр ахлах шинжээч нийт 6 цагийн сургалт, “Биобэлдмэлийн хэрэглээ” сэдвээр 2 цагийн сургалтыг хийсэн байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдах ажилтны зөвлөгөөнд 2019 оны 03-р сарын 17 ны өдрөөс 2019 оны 03-р сарын 24 ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад МЭЭСБУЛ-ийн зүгээс “Малын эмийн баталгаажуулалт” сэдвээр танилцуулга, илтгэл тавьж оролцлоо.
“Мал эмнэлгийн салбарын шинэчлэлийн бодлого, зорилт”, “МЭТ-ийн улсын байцаагч, тархвар зүйн чиг үүрэг, 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Малын эмийн чанарын баталгаажуулалт”, “Биокомбинат УТҮГ-ын танилцуулга, вакцин захиалга, гэрээ хийх”, “Мал эмнэлгийн гэрчилгээ баталгаажуулалтын системийг улсын хэмжээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх, лабораторийн сүлжээ болон нэгдсэн системийн сантай холбох”, “Дэлхийн банкнаас Мал эмнэлгийн салбарт хэрэгжих төслийн санал авах” зэрэг илтгэл, танилцуулгыг хийж Мал эмнэлгийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хий ажлын талаар нэгдсэн ойлголтыг өгч ажиллалаа.
Ажлын хэсгийн зүгээс зарим асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хууль, журмын дагуу шийдвэрлэх боломжийг тайлбарлан өгч ажиллалаа. Тухайлбал мал эмнэлгийн гэрчилгээг хэрхэн хэрэглэх, орон нутагт нэвтрүүлэхэд аймгийн засаг дарга нарт ойлгуулснаар орон нутгийн төсвөөр шийдвэрлэх боломжтойг Хэнтий аймаг, Дорнод аймгийн удирдлагын зүгээс илэрхийлж байлаа.
Малын эмийн хэрэглээнд тавих хууль, эрх зүйг тайлбарлан МЭЕГ, МЭЭСБУЛ-ийн зүгээс 2019 онд хийх “Малын эмийн үлдэгдлийн үндэсний хөтөлбөр” боловсруулан ажил хэрэг болгох, “Малын эмийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх, жороор олгох эмийн жагсаалт батлах, эмийн хэрэглээг нэвтрүүлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Малын эмийн сорилт, баталгаажуулалтын үйл ажиллагааг цахим болгон “Малын эмийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх ажлын хүрээнд гүйцэтгэгч “Дижитал медик” ХХК-ны программистуудтай хамран ажиллаж байна.
Ахлах шинжээч С. Өсөхгэрэл, улсын шалгагч эмч Д. Содгэрэл, Д. Байгалмаа нар БНХАУ-ын Шанхай хотод 2019 оны 06-р сарын 18-20 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эм, эмийн бодис, лабораторийн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцон цаашид захиалах эмийн бодис, тоног төхөөрөмжийн талаар судалгаа, хэлцээр хийж оролцов.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.