Монгол Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори”-ын үйл ажиллагаатай танилцаж дараах үүрэг даалгаварыг өглөө. Үүнд:
- Малын эм, биобэлдмэл вакцины импортоор орж ирсэн бүтээгдэхүүний олон улсын харьцуулалт хийн судалгаан дээр тулгуурлаж ажиллах
- Мэргэжилтнүүд малын эм, биобэлдмэлийн сорилт шинжилгээнд тэнцсэн бүтээгдэхүүний дархлааны үргэлжлэх хугацаа, хор нөлөө байгаа талаарх нарийвчилсан судалгаа хийх.
- Мал амьтны сүү, эмийн хэрэглээнд эм, биобэлдмэлийн үлдэгдэл байгаа талаарх судалгаа шинжилгээний ажилд МЭЕГ болон УМЭАЦТЛ-тай цаашид хамтран ажиллах
- Хортон шавж болон бактобромадиолон /мэрэгчтэй тэмцэх/ бэлдмэлд сорилт шинжилгээ хийсэн үр дүнгийн судалгаа боловсруулах