Баталгаажуулалтын албаны 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан
Зорилго:
Монгол улсын “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 13.2 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэн Мал эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэгдэж, импортлогдож, зохион бүтээгдэж буй эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг баталгаажуулалтын схемийн дагуу баталгаажуулж, мал эмнэлгийг чанар, аюулгүй байдал хангагдсан бүтээгдэхүүнээр хангах
Зорилтууд:
Зорилгыг хэрэгжүүлэхийн тулд доорх зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа. Үүнд:
Бүтэц орон тоо:
Тус алба нь Баталгаажуулалтын албаны дарга-ахлах эксперт-1, эксперт-2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Албаны дэргэд хараат бусаар орон тооны бус “Баталгаажуулалтын зөвлөл” болон “Шударга байдлын хороо” ажиллаж байна.
Үндсэн ажлын талаар:
Баталгаажуулалтын алба нь 2023 онд нийт давхардсан тоогоор 60 аж ахуй нэгжийн 483 нэрийн 796 цуврал эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд баталгаажуулалтын дүгнэлт олгосон байна.
Чанарын шаардлага хангаагүй эм, вакцины цуврал, боксууд:
Баталгаажуулалтад 2023 онд хамрагдсан эм биобэлдмэлийн судалгаа:
Хүснэгт. №1
Эм бэлдмэлийн бүртгэлийн ангилал
№ |
Бүртгэлийн зориулалт/төрөл |
Аж ахуй нэгжийн тоо |
Нэр төрөл |
Цувралын тоо |
1 |
Импорт |
28 |
293 |
344 |
2 |
Дотоодын үйлдвэрлэл |
10 |
25 |
108 |
3 |
Эмийн бүртгэл |
21 |
116 |
116 |
4 |
Биокомбинат /улсын захиалгат/ |
|
49 |
228 |
Тохирлын үнэлгээ, магадлан хяналтын талаар:
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 13.2, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 23.1, 23.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс дараах аж ахуй нэгжүүдэд тохирлын үнэлгээ хийсэн байна. Үүнд:
Сорилтын лабораторид дотоод аудитыг “МЭЭСБУЛ” УТҮГ-ын захирлын 2023 оны 04 сарын 16-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандарт дээр суурилсан үнэлгээний шалгах хуудас ашиглан чанарын гарын авлага, баримтжуулсан журмуудыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа болон итгэмжлэлийн хүрээний дагуу сорилт шинжилгээ гүйцэтгэж буй эсэх, шалгагч эмч нарын ур чадвар, шинжилгээний арга аргачлалыг эзэмшсэн байдлыг үнэлэх зорилгоор 2023 оны 05 сарын 08-ний өдрөөс 05 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд сорилтын лабораторийн үндсэн 4 нэгжийг хамруулан Дотоод аудитыг хийж гүйцэтгэн тайлан бичиж үр дүнг захирлын зөвлөлд танилцуулж хэлэлцүүлсэн байна.
Малын эмийн сорилт, баталгаажуулалтын DLIMS цахим системд фармакопейн хорооны тавьсан шаардлагын дагуу бүртгэлийн шинжилгээний хариунд зохих сайжруулалт хийсэн ба төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, түгжрэлийг бууруулах, Ковид-19-ийн халдвараас сэргийлэх, цахимжуулах үйл ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгчид шуурхай үйлчлэх зорилгоор нэхэмжлэх, шинжилгээний хариуг цахимаар илгээх, санхүүгийн үйл ажиллагааг хянах зохицуулалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.