Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul@vdl.gov.mn Холбоо барих Нэвтрэх

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО


“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11, 12, 23 дугаар зүйл,  “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалт, “Малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд баталгаажуулалт явуулах схем”, Баталгаажуулалтын Зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21 өдрийн 2023/01 хурлын шийдвэрээр:

  1. “Биокомбинат” ТӨХХК-ийн “Вирусын бэлдмэл үйлдвэрлэлийн цех”–д үйлдвэрлэж буй “Хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх амьд вакцин”,
  2. “Шим” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Бактобромадиолон”, “Хайрсан далавчтаны багийн хөнөөлт шавжтай тэмцэх BT-MN01 биобэлдмэл”-д

тохирлын гэрчилгээг 3 жилийн хугацаатай олголоо.