2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн ахлах эдийн засагч, төслийн багийн ахлагч Sitaramachandra Machiraju, Дэлхийн банкны Малын эрүүл мэндийн зөвлөх John Weaver, Дэлхийн Банкны Хөдөө аж ахуйн эдийн засагч Karin Fock, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Эдийн засагч Ц.Ванчин, ХХААХҮЯ-ны БТГ-ын ахлах шинжээч Х.Алтангэрэл, МЭЕГ-ын Тархвар зүй мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг, Дэлхийн банкны МААЭЗЭН төслийн Малын эрүүл мэндийн ажилтан С.Дивангар, Дэлхийн банкны МААЭЗЭН төслийн Мал аж ахуйн ажилтан Д.Ганбат нар “МЭЭСБУЛ” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Багийн бүрэлдэхүүнүүд Сорилтын лаборатори болон туршилт шинжилгээний амьтны байрыг үзэж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.
Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн захирал С.Тэсхуяг байгууллагын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй, цаашид шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар танилцуулж, санал солилцлоо.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.