Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul1102@gmail.com Холбоо барих Нэвтрэх

“СТАНДАРТ БА ХӨГЖИЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ МЭЭСБУЛ УТҮГ-ийн ЗАХИРАЛ, ШИНЖЭЭЧ НАР ОРОЛЦЛООолцлоо


Чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан болон хувийн хэвшлийн зарим төлөөлөл оролцож илтгэл, танилцуулга хийж, Стандарт, итгэмжлэлийн байгууллагуудын удирдлага болон тохирлын үнэлгээний байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: “Бид эмх цэгц, эрэмбэ дараа, чанарын хүртээмжтэй байдлыг тодорхойлж тогтоон, тэдгээрийг хянаж,хэмжиж чаддаг болсон цагт л бодит хөгжилд хүрнэ. Стандарт бол шинжлэх ухаанд суурилсан, Улс орны хөгжлийн гол хэмжүүр, Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Хүн амын амьдралын чанар, хэрэглээний аюулгүй байдлын баталгаа нь байх ёстой. 

Монгол Улсын Засгийн Газраас чанар, стандартын талаар хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулан, СХЗГ-аас "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төслийг гарган хэлэлцүүлж, санал аван ажиллаж байгаа нь цаг үеэ олсон бөгөөд чанарын дэд бүтцийг сайжруулах, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашилбал Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд үр нөлөө үзүүлэх чухал алхам гэж үзлээ.  Бизнес эрхлэгчдийн чанар стандартын талаарх мэдлэг чадавхыг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг экспортын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх болон чанарын дэд бүтцийг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах нь чухал байгааг тодотгов.

    Цаашид төрийн үйлчилгээ, хяналтыг стандарт, тохирлын үнэлгээгээний үйл ажиллагааны чиглэлээр үнэлж, залруулж, сайжруулж, сэргийлэн ажиллаж стандартыг хэрэгжүүлснээр бизнесийн таатай орчинг бүрдүүлж, хэрэглэгчид чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнээр ханган чөлөөт зах зээлийг дэмжих замаар улс орны хөгжлийг түргэсгэх гол тулгуур хүчин зүйл юм.