Тус лаборатори нь “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2019 оны 03 дугаар сарын 31 ны байдлаар малын эм үйлдвэрлэгч, импортлогч 21 аж ахуйн нэгжийн 99 нэрийн 147 цуврал бүтээгдэхүүний дээжинд итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн дүн, баталгаажуулалтын шинжээчийн дүгнэлт олгосон байна. Үүнээс
МЭЭСБУЛ-ийн Баталгаажуулалтын алба нь малын эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Мал Эмнэлгийн Ерөнхий Газар”-ын баталсан эм, биобэлдмэл баталгаажуулах схемийн дагуу “Дэлгэр-Агьт” ХХК-ний үйлдвэрлэсэн “Малын нүдний тосон түрхлэг”, “Малчин Монгол” ХХК-ний үйлдвэрлсэн “Ивермектин 1%” эмэнд тохирлын үнэлгээ хийж, МЭЭСБУЛ-ийн “Баталгаажуулалтын Зөвлөл”-өөр хэлэлцүүлэн тус тус 3 жилийн хугацаатайгаар тохирлын гэрчилгээ олгох шийдвэрийг гаргалаа.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.