МЭЭСБУЛ УТҮГ-ын Баталгаажуулалтын Зөвлөлийн хурлын шийдвэр
МЭЭСБУЛ УТҮГ-ын Баталгаажуулалтын Зөвлөлийн хурлыг 2022 оны 12 дугаар сарын 09 ний өдрийн хурлаар дараах асуудлыг шийдвэрлэлээ.
Хэлэлцсэн асуудал:
1. Биокомбинат УТҮГ-ын "Вакцин үйлдвэрлэлийн 2-р цех"-ийн үйлдвэрлэж буй "Хонь, ямааг дотрын халдварт хордлогоос сэргийлэх хос цэнэт и/вакцин" , "Хонь, ямааг дотрын халдварт хордлого, энтеробактериозоос сэргийлэх и/хам вакцин", "Дуут хавдар өвнөөс сэргийлэх и/вакцин"-уудын үйлдвэрлэлд магадлан хяналт хийсэн тухай тайланг хэлэлцэж зөвлөмж гаргав.
2. Малчин Монгол ХХК-ийн үйлдвэрлэж буй "Ивермектин 1%" эмийн тохирлын гэрчилгээний сунгалт хийх тухай үнэлгээний тайланг хэлэлцээд 3 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээг олгов.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.