МЭЭСБУЛ-ийн баталгаажуулалтын албаны 2022 оны II улиралд
хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан
2022.06.08
Зорилго:
Мал эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэгдэж, импортлогдож, зохион бүтээгдэж буй эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг баталгаажуулалтын схемийн дагуу баталгаажуулж, мал эмнэлгийг чанар, аюулгүй байдал хангагдсан бүтээгдэхүүнээр хангах
Зорилтууд:
Зорилгыг хэрэгжүүлэхийн тулд доорх зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа. Үүнд:
Бүтэц орон тоо:
Тус алба нь Баталгаажуулалтын албаны дарга-ахлах шинжээч-1, шинжээч-2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Албаны дэргэд хараат бусаар орон тооны бус “Баталгаажуулалтын зөвлөл” болон “Шударга байдлын хороо” ажиллаж байна.
Үндсэн ажлын талаар:
Баталгаажуулалтын алба нь 2022 оны II улиралд нийт давхардсан тоогоор 45 аж ахуй нэгжийн 248 нэрийн 454 цуврал эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд баталгаажуулалтын дүгнэлт олгосон байна.
Баталгаажуулалтад хамрагдсан бүтээгдэхүүний судалгааг “Биокомбинат” УТҮГазрын үйлдвэрлэж буй Улсын захиалгат бүтээгдэхүүний мэдээг хавсралт-1, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний мэдээг хавсралт-2, импортын бүтээгдэхүүний мэдээг хавсралт-4, эмийн бүртгэлд бүртгүүлэхээр шалгагдсан бүтээгдэхүүний мэдээг хавсралт-3-өөр тус тус гаргав.
Чанарын шаардлага хангаагүй эм, вакцины цуврал, боксууд:
Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн үл мэдэх дээжинд хятад бичигтэй /антибиотик гэх/ дээжинд сорилт, шинжилгээ хийхэд Дотрын халдварт өвчнөөс сэргийлэх вакцин болох нь тодорхойлогдсон.
Баталгаажуулалтанд 2021 онд хамрагдсан эм биобэлдмэлийн судалгаа:
Хүснэгт. №1
Эм бэлдмэлийн бүртгэлийн ангилал
№ |
Бүртгэлийн төрөл |
Аж ахуй нэгжийн тоо |
Нэр төрөл |
Цувралын тоо |
1 |
Импорт |
24 |
118 |
173 |
2 |
Дотоодын үйлдвэрлэл |
9 |
34 |
45 |
3 |
Эмийн бүртгэл |
11 |
51 |
51 |
4 |
Биокомбинат |
- |
45 |
185 |
Тохирлын үнэлгээ, магадлан хяналтын талаар:
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 13.2, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 23.1, 23.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс 1 аж ахуй нэгжийн 5 хүртэлх бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээний ажил хийгдэхээр гэрээнд тусган ажиллаж байна.
МЭЭСБУЛ УТҮГ-ын захирлын 2022 оны 05 дугаар сарын 04 ний өдрийн А/23 тоот тушаалаар “Малчин Монгол” ХХК-ны үйлдвэрлэж буй “Ивермектин 1%” тарилгын шингэн үйлдвэрлэлд 2022 оны 05 дугаар сарын 06 наас 2022 оны 05 дугаар сарын 11 ний өдрүүдэд тохирлын үнэлгээ хийсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус ерөнхий газраас Биокомбинат ТӨХХК-тай байгуулсан “Мал эмнэлгийн зориулалт бүхий биобэлдмэл 2022 онд шууд худалдах, худалдан авах МЭТШ/БИО/2022/01” дугаартай гэрээ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаар “Дархлаажуулалтын төлөвлөгөө батлах тухай” тушаалын хэрэгжилтийн байдлыг тус тус шалгах, Мал эмнэлгийн хэрэглээний чанарын шаардлага хангаагүй биобэлдмэлийг хэрхэн аюулгүй болгож шийдвэрлэсэн болон үйлдвэрлэлийн үйл явцад үнэлэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад чиглэгдсэн ажлын хэсэгт орж ажиллалаа.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.