НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 449 дүгээр тогтоолоор Дуудлагын худалдааны зар нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 449 дүгээр тогтоолын дагуу Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” УТҮГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй “Хьюндай Элентра, 2001 он, 50-55 УБЗ” авто машиныг нээлттэй дуудлага худадаагаар худалдана. Дуудлага худалдаанд орох автомашиныг үзэх сонирхолтой иргэд, ААН-үүд 12-р сарын 01-нээс 12-р сарын 15-ны өдрүүдэд автомашин хадгалах байранд ирж үзнэ үү.
Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл бүртгэнэ.
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2021 оны 12 дугаар сарын 15 өдрийн 16 цаг хүртэл “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” УТҮГ, ХУДүүрэг, 12-р хороо, Сонгино, Биокомбинат, өөрийн байр №1 өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
№ |
Дуудлагын худалдааны хэлбэр |
Нээлттэй |
|
Гэрээний зүйл |
“Хьюндай Элентра, 2001 он, 50-55 УБЗ” |
2. |
Дуудлагын худалдаа болох хугацаа |
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цагт |
3. |
Дуудлагын худалдаа болох газар |
“Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” УТҮГ. Хаяг: ХУДүүрэг, 12-р хороо, Сонгино, Биокомбинат, өөрийн байр №1 өрөөнд. |
4. |
Худалдах доод үнэ |
“Хьюндай Элентра” автомашин худалдах доод үнэ 500,000 (таван зуун мянга) төгрөг. |
5. |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
Худалдах доод үнийн 25 хувь буюу 125,000 (нэг зуун хорин тавин мянга) төгрөг |
6. |
Ялсан этгээдийг тогтоох журам |
Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. |
7. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
8. |
Дэнчин байршуулах данс |
Хүлээн авагч хуулийн этгээд: “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” УТҮГ. Банкны нэр: “Хас” банк Дансны дугаар: 5002585628 Дансны нэр: МЭЭСБУЛаборатори |
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” УТҮГ, ХУДүүрэг, 12-р хороо, Сонгино, Биокомбинат, өөрийн байр хаягаар очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудаснаас болон 95109098 утсаар авна уу.
“Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” УТҮГ.
Утас: 7049-2942
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.