Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори нь малын эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалтыг гүйцэтгэн мал эмнэлгийг чанартай эм, биобэлдмэлээр ханган төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэргэжүүлэн ажилладаг мэргэжлийн байгууллага юм.
"МЭЭСБУЛ" УТҮГ-ын Баталгаажуулалтын алба нь бүтээгдэхүүн баталгаажуулалтын MNS ISO/IEC 17065:2013 стандартаар 2020 оны 06 дугаар сарын 10 өдрийн Баталгаажуулалтын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэн Стандарт Хэмжил Зүйн Газрын даргын А/150 тушаалаар 4 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.
Мөн Сорилтын лаборатори нь лаборатори итгэмжлэлийн MNS ISO/IEC 17025:2018 стандартаар 2020 оны 06 дугаар сарын 22 өдрийн техникийн хорооны хурлаар хэлэлцэгдэн 4 хугацаатайгаар итгэмжлэгдэв.
Тус лаборатори нь "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хууль, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хууль, "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулийг хэрэгжүүлэн ажиллаж, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах ажилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.