Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul@vdl.gov.mn Холбоо барих Нэвтрэх

Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн “Амь сорил, биоаюулгүйн лаборатори”, “Контор”-ийн барилгын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа


Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн “Амь сорил, биоаюулгүйн лаборатори”, “Контор”-ийн барилгын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа

Малын вакцин биобэлдмэлийн аюулгүй байдал, идэвхит чанарыг тодорхойлдог лабораторийн “Амь сорил, биоаюулгүйн лаборатори”-ийн барилгыг шинээр барих үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн, МЭЕГ-ын дарга Д. Түмэндэмбэрэл, МЭЭСБУЛ-ийн захирал Ц. Гантөмөр болон хамт олон, гүйцэтгэгч “Билэгт баганат” ХХК-ийн захирал Ц. Амарсайхан нар оролцлоо.

Энэхүү барилга ашиглалтанд орсноор малын вакцин, биобэлдмэлийн чанар аюулгүй байдал, идэвхит чанарыг биологийн аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан лаборатори орчинд гүйцэтгэн, Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах үндсэн үүргийг биелүүлэх ажилд томоохон хувь нэмэр оруулах болно.