Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul@vdl.gov.mn Холбоо барих Нэвтрэх

МЭЭСБУЛ-ийн Баталгаажуулалтын албаны 2019 оны баталгаажуулалтын мэдээ


МЭЭСБУЛ-ийн баталгаажуулалтын албаны 2019 оны баталгаажуулалтын мэдээ

2019.12.09

 

    Баталгаажуулалтын алба нь 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 50 аж ахуй нэгжийн 360 нэрийн 690 цуврал эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд баталгаажуулалтын дүгнэлт, 3 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгосоноос дотоодын эм биобэлдмэл үйлдвэрлэгч 12 аж ахуй нэгжийн 41 нэрийн 85 цуврал, эм бэлдмэл импортлогч 34 аж ахуй нэгжийн 189 нэрийн 274 цуврал, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 16 аж ахуй нэгжийн 84 нэрийн 84 цуврал, “Биокомбинат” УТҮГ-ын 46 нэрийн 247 цуврал эм биобэлдмэлд  баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлт гаргасан байна.

 

Баталгаажуулалтанд 2019 онд хамрагдсан эм биобэлдмэлийн судалгаа:

 

Хүснэгт. №1

Эм бэлдмэлийн бүртгэлийн ангилал

Бүртгэлийн төрөл

Аж ахуй нэгжийн тоо

Нэр төрөл

Цувралын тоо

1

Импорт

34

189

274

2

Дотоодын үйлдвэрлэл

12

41

85

3

Эмийн бүртгэл

16

84

84

4

Биокомбинат УТҮГ

1

46

247

График. №1

Эм бэлдмэлийн бүртгэлийн ангилал

График. №2

Туулгын бэлдмэлийн гарал үүслийн судалгаа

График. №3

Туулгын бэлдмэлийн нэр төрөл

 

График. №4

Ивермектиний бэлдмэлийн гарал үүслийн судалгаа

График. №5

Угаалгын /циперметриний/ бэлдмэлийн гарал үүслийн судалгаа

График. №6

Антибиотикийн бэлдмэлийн импортлосон хэмжээ

            МЭЭСБУЛаборатори нь 2019 онд 47 нэр төрлийн 67 цуврал антибиотикийн бэлдмэлд сорилт шинжилгээ гүйцэтгэж сорилтын дүн, баталгаажуулалтын дүгнэлт гарган ажилласан байна.

Тохирлын үнэлгээ, магадлан хяналтын талаар:

“Малчин Монгол” ХХК-ний эмийн үйлдвэрт 2019 оны 04-р сарын 22-ний өдрийн А/31 тоот захирлын тушаалаар тохирлын үнэлгээ хийж Ивермектин 1% бэлдмэлд тохирлын гэрчилгээг сунгах, “Шим” ХХК-ний “Бактобромадиолон” бэлдмэлийн үйлдвэрлэлд  2019 оны 05-р сарын 21-ны өдрийн А/48 тоот захирлын тушаалаар, “Биокомбинат” УТҮГ-д  2019 оны 06-р сарын 26-ны өдрийн А/59 тоот захирлын тушаалын дагуу томилогдон Баталгаажуулалтын албаны ахлах шинжээч С. Өсөхгэрэл шинжээч Л. Нямсүх, М. Оюунбадам нар ажиллаж, үйлдвэрлэлийн технологи, түүхий эд, түүний хадгалалт, үйлдвэрлэлийн орчин, мэргэжлийн боловсон хүчин, дүрэм журам түүний хэрэгжилтийг үнэлгээний хуудас бөглөж, холбогдох материалыг баримтжуулан үнэлгээний тайлан бичиж, дүн шинжилгээ хийж ажиллалаа.

“Баталгаажуулалтын Зөвлөл”-ийн 2019 оны 05-р сарын 25-ны өдрийн хурлаар /протокол №2019/01/ “Малчин Монгол” ХХК-ний эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн “Ивермектин 1% бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг сунгах, “Дэлгэр-Агьт” ХХК-нд үнэлгээ хийсэн тайлан, “Малын нүдний тосон түрхлэг” бэлдмэлд 3 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж тохирлын гэрчилгээ олгов.

Мөн “Баталгаажуулалтын зөвлөл”-ийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн  хурлаар “Шим” ХХК компанийн “Бактобромадиолон” бэлдмэлд 3 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж тохирлын гэрчилгээ олгов.

Сургалт, сурталчилгааны талаар:

            Малын эмийн чанарын баталгаажуулалт эмийн талаар мэдлэг мэдээллийг ахлах шинжээч С. Өсөхгэрэл нь Монголын үндэсний телевизийн мэдээний зочны цаг шууд эфирээр, Эко телевизийн ярилцах цаг шууд нэвтрүүлгээр оролцон ард иргэдэд сурталчилж, оролцлоо.  

            Баталгаажуулалтын албаны үйл ажиллагааг нээлттэй, шударга явуулах үүднээс ХХААХҮЯ, МЭЕГазрын facebook сайтанд тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн, чанарын баталгаажуулалтад хамрагдсан эм бэлдмэлийн судалгааг байршуулж нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.

Мөн МЭЭСБУЛ-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах зорилгоор веб сайтыг боловруулах ажилд оролцож өөрийн албаны зүгээс хамаарах мэдээллийг бүрэн нээлттэй болгосон байна.  

Шинжээч М.Оюунбадам нь 2019 оны 05-р сарын 13-наас 05-р сарын 17-нийг      хүртэлхи хугацаанд МЭЕГ, Мал эмнэлгийн холбооноос хамтран зохион байгуулсан “Малын эмч нарын итгэмжлэл”-ийн сургалтанд хамрагдлаа. Энэ сургалтанд       хамрагдсанаар дараах чиглэлээр сүүлийн үеийн мэдээлэлүүдийг авсан болно. Үүнд:

  • “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль
  • Нэг эрүүл мэнд үзэл баримтлал, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад мал эмнэлгийн үүрэг оролцоо
  • Мал эмнэлгийн үндсэн чиг үүрэг, үйлчилгээ
  • Малын эм хангамжийн байгууллага, хяналтын тогтолцоо
  • Халдварт зооноз өвчнүүд
  • Эмнэл зүй эм судлал
  • Хор судлал
  • Мал эмнэлгийн паразит судлал
  • Малын эмийн баталгаажууулалтын талаар
  • Хурдан морины доголох эмгэг, эмчилгээ

 

Мөн ажлын байранд зохион байгуулан явуулсан HPLC-ийн сургалтанд хамрагдаж эмийн гол үйлчлэгч бодисын хэмжээг тодорхойлох “SHIMADZU” аппаратны бүтэц зохион байгуулалт ажиллах ерөнхий зарчмын талаар ойлголттой болсон.

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдах ажилтны зөвлөгөөнд 2019 оны 03-р сарын 17-ны өдрөөс 2019 оны 03-р сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад МЭЭСБУЛ-ийн зүгээс “Малын эмийн баталгаажуулалт” сэдвээр танилцуулга, илтгэл тавьж оролцлоо. 

Зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл, ахуй баталгаажуулалтын газрын дарга Б. Батсүх, мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын мэргэжилтэн Б. Чулуунчимэг, МЭЭСБУЛ УТҮГ-ын ахлах шинжээч С. Өсөхгэрэл, Биокомбинат УТҮГ-ын  Б. Энхбаатар, жолооч н. Гансүх нарын бүрэлдэхүүнтэйгээр “Мал эмнэлгийн салбарын шинэчлэлийн бодлого, зорилт”, “МЭТ-ийн улсын байцаагч, тархвар зүйн чиг үүрэг, 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Малын эмийн чанарын баталгаажуулалт”, “Биокомбинат УТҮГ-ын танилцуулга, вакцин захиалга, гэрээ хийх”, “Мал эмнэлгийн гэрчилгээ баталгаажуулалтын системийг улсын хэмжээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх, лабораторийн сүлжээ болон нэгдсэн системийн сантай холбох”, “Дэлхийн банкнаас Мал эмнэлгийн салбарт хэрэгжих төслийн санал авах” зэрэг илтгэл,  танилцуулгыг хийж Мал эмнэлгийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хий ажлын талаар нэгдсэн ойлголтыг өгч ажиллалаа.

Ажлын хэсгийн зүгээс зарим асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хууль, журмын дагуу шийдвэрлэх боломжийг тайлбарлан өгч ажиллалаа. Тухайлбал мал эмнэлгийн гэрчилгээг хэрхэн хэрэглэх, орон нутагт нэвтрүүлэхэд аймгийн засаг дарга нарт ойлгуулснаар орон нутгийн төсвөөр шийдвэрлэх боломжтойг Хэнтий аймаг, Дорнод аймгийн удирдлагын зүгээс илэрхийлж байлаа.

Малын эмийн хэрэглээнд тавих хууль, эрх зүйг тайлбарлан МЭЕГ, МЭЭСБУЛ-ийн зүгээс 2019 онд хийх “Малын эмийн үлдэгдлийн үндэсний хөтөлбөр” боловсруулан ажил хэрэг болгох, “Малын эмийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх, жороор олгох эмийн жагсаалт батлах, эмийн хэрэглээг нэвтрүүлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Малын эмийн сорилт, баталгаажуулалтын үйл ажиллагааг цахим болгон “Малын эмийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх ажлын хүрээнд гүйцэтгэгч “Дижитал медик” ХХК-ны программистуудтай хамран ажиллаж байна.

 

Эрдэм шинжилгээний ажлын талаар:

 

            Мал эмнэлгийн хүрээлэнгийн “Хонины цэцэг, адууны томуу, үхэр хонины цусан халдварт, мал амьтны шинээр болон дахин сэргэж буй зарим вируст өвчнийг оношлох, сэргийлэх бэлдмэлийн шинэ технологи боловсруулах”  шинжлэх ухаан, технологийн төслийн ажлын хүрээнд “Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх шугаман өсгөврийн амьд вакцины технологи боловсруулах”  сэдэвт ажлыг  бусад судлаачидтай  хамтран гүйцэтгэж байна.   

 Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүлд: 

1. “Гахайн сонгомол мялзангийн шалгалтын омгийн генийн молекул биологийн судалгааны дүнгээс” эрдэм шинжилгээний өгүүллийг бие даан

2. “Хонь, ямааны цэцгийн вирусын вакцины омгийг VERO эсэд дасгасан дүнгээс” өгүүллийг бусад судлаачдын хамтаар хэвлүүлсэн байна.

 

Бусад ажлын талаар:

  • Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, ХХААЯ, МЭЕГазраас хамтран зохион байгуулсан “Мал эмнэлэгт хэрэглэгдэж байгаа нянгийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийн бүртгэл, тоо хэмжээ, хяналт, зохицуулалт” сэдэвт хурал семинарт  2019 оны 06-р сарын 11, 12 ны өдрүүдэд
  • Мал эмнэлгийн үндэсний холбооноос зохион байгуулсан “Төвийн бүсийн чухал асуудлууд 2019 он” сэдэвт хуралд 2019 оны 08-р сарын 03-04 ний өдрүүдэд
  • 2019 оны 11-р сарын 01-ны өдөр МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Мал эмч нарын анхдугаар их хурал”-д төлөөлөгчөөр
  • “Хүн мал эмнэлгийн салбарын нянгийн эсрэг бэлдмэлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт, семинарт 2019 оны 11 сарын 21 ний өдөр
  • Мал эмнэлгийн ерөнхий газраас зохион байгуулсан “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног ” сэдэв сургалтанд 2019 оны 11-р сарын 22 ны өдөр
  • “Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөр” зөвлөлдөх уулзалтанд оролцон “малын эмийн баталгаажуулалтын хууль, эрх зүй, эмийн судалгаа” сэдвээр ахлах шинжээч С. Өсөхгэрэл, “Туулгын бэлдмэл олгосон малын мах, сүүнд эмийн бодисын үлдэгдлийг тодорхойлсон дүнгээс” сэдвээр шинжээч Л. Нямсүх, М. Оюунбадам нар илтгэл тавьж оролцлоо. 

МЭХолбооноос зохион байгуулсан Малын эмчийн итгэмжлэлийн сургалт, Малын Эмийн Санчийн сургалтанд “Малын эмийн чанар, түүний хэрэглээ” сэдвээр 6 цагийн сургалт, “Биобэлдмэлийн хэрэглээ” сэдвээр 2 цагийн сургалтыг заасан байна.

Ахлах шинжээч С. Өсөхгэрэл БНХАУ-ын Шанхай хотод 2019 оны 06-р сарын 18-20 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эм, эмийн бодис, лабораторийн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцон цаашид  захиалах эмийн бодис, тоног төхөөрөмжийн талаар судалгаа, хэлэлцээр хийж  оролцов.