Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul@vdl.gov.mn Холбоо барих Нэвтрэх

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД 95%-ИЙН ҮНЭЛГЭЭТЭЙГЭЭР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.


Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран мал эмнэлгийн албад "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль"-ийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд зарлан мэдээлэх, шуурхай удирдлагын төвөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04:30 цагт холбоочинтой холбогдон “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, “МЭЭСБУЛ”УТҮГ-ын бие бүрэлдэхүүн 05:00 цагт бүрэн цугларч бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулснаар эхэлсэн.

Энэхүү сургууль нь “Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус байгууллагын албан хаагчид мал, амьтны гоц халдварт өвчин болон газар хөдлөлт, химийн бодисын аюулын цагийн байдлын хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээ авах дадлага сургууль хийн 95%-ийн үнэлгээтэйгээр амжилттай оролцлоо.

Мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээг зөв, оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахад өндөр ач, холбогдол бүхий сургууль болж өнгөрлөө.

Нийт оролцсон бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье.