Говийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд – 2019
Монголын мал эмнэлгийн холбоо /ММЭХ/-оос зохион байгуулсан “Говийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд – 2019 сэдэвт онол үйлдвэрлэлийн бага хурлыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2019 оны 8-р сарын 2, 3, 4- ны өдрүүдэд зохион байгуулав. Үүнд: Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймаг болон Улаанбаатар хотоос мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл малын эмч мэргэжилтнүүд оролцов.
Энэхүү хуралд МЭЭСБУЛ-ийг төлөөлж Баталгаажуулалтын албаны дарга, ахлах эксперт С. Өсөхгэрэл, Баталгаажуулалтын албаны эксперт Л.Нямсүх, чанарын менежер Д.Цэрэнням, эм-химийн лабораторийн эрхлэгч Ж.Нэмэхбаяр нар оролцов.
Ж.Нэмэхбаяр нь “Мал эмнэлгийн салбарт хэрэглэгдэж буй малын эмийн чанар, баталгаажуулалт, эмийн зохистой хэрэглээ” сэдвээр илтгэл тавив.
Зохиогчийн эрх © 2019 | Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори.